Багш, эцэг эхчүүдэд зориулж сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-11 18:41:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар нь “Хичээлийн шинэ жил” арга хэмжээнийхээ хүрээнд хүүхдийн эрх, тэдний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх ашгийг хамгаалах зорилгоор тус аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхийн төлөөлөлд мэдээлэл сургалт зохион байгуулж байна. 
Уг сургалтад одоогоор нийт 160 гаруй багш, эцэг эхийн төлөөлөл хамрагджээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын гуравдугаар сургууль, дөрөвдүгээр цэцэрлэгийн 72 багш, Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 80 эцэг эх Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал”, “Эцэг, эхчүүдийн үүрэг”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга”-ын талаар мэдээлэл сургалтад хамрагдлаа.
“Мөн үеэр хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн тусламжийн 108 утас, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох агуулга бүхий зөвлөмж, сэрэмжлүүлгийг цаасан хэлбэрээр тараалаа” хэмээн Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ