АШУҮИС-ийн багш нар шинэ захирал Ж.Цолмонг огцрохыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр АШУҮИС-ийн байранд тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр ажлаасаа халагдсан багш, ажилчдын төлөөлөл эсэргүүцэл илэрхийллээ.
Тодруулбал БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ж. Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон бөгөөд тэрбээр багш ажилчдыг ямар ч үндэслэлгүйээр халж сэлгэх болсоныг тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос эсэргүүцэж тэмцэл өрнүүлээд байна.


АШУҮИС-ийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Д.Ангармөрөн, “Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор нээлттэй сонгон шалгаруулалт явуулж Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар сонгосон эсэх нь тодорхойгүй байна. Ямар үндэслэлээр хуучин захирлыг халах болсон нь ч тодорхой бус. Мөн шинэ захирлын тушаалаар Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга, Оюутны холбооны дарга гэх зэрэг тодорхой албан тушаал бүхий 10 гаруй хүнийг ямар ч үндэслэлгүй ажлаас нь халсныг тодруулж өгөхийг хүссэн мэдэгдлийг Ж.Цолмонд хүргүүлсэн ч мэдэгдлийг хүлээж аваагүй" гэв.
Тус сургуулийн шинэ удирдлага удахгүй хэвлэлийн бага хурал зарлаж байр сууриа илэрхийлнэ гэлээ.
Тус сургуулийн шинэ удирдлага удахгүй хэвлэлийн бага хурал зарлаж байр сууриа илэрхийлнэ гэлээ.
С.Мөнхбаатар