Памела Андерсон ирвэсийн асран хамгаалагч боллоо

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-12-09 14:43:29

МОСКВА. /TASS/. Амьтан хамгаалах олон улсын сангийн гишүүн, АНУ-ын жүжигчин Памела Андерсон Амар мөрний эмэгчин ирвэсийн асран хамгаалагч болсон байна. “Leo-38F” кодтой ирвэсийг ОХУ-ын мэргэжилтнүүд Памела гэж нэрлэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Иванов Андерсонтай уулзаж, түүнд Амар мөрний ирвэсүүдийн нэгийг асран хамгаалах гэрчилгээг олгожээ. Палема ирвэс Хятадын хилийн ойролцоох “Ирвэсийн өлгий нутаг” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдарч байна. Уг ирвэсийн бусдаасаа ялгарах онцлог нь камернаас айлгүй, илүү идэвхтэй байдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

“Амьтдыг хамгаалах нь дан ганц биднээс хамаарахгүй ч гэсэн тэднийг хамгаалах ажилд ОХУ идэвхтэй оролцоно. Мөн уг ажлыг идэвхтэй өрнүүлэхийг уриалсан та бүхний дуу хоолойг бид сонссон. Байгалийн онцлог шинж олныг агуулсан хамгийн том улс бол ОХУ. Тиймээс бид зөвхөн байгаль орчноо хамгаалах ажлыг идэвхтэй өрнүүлэхийн хажуугаар амьтдыг хамгаалахын төлөө ажиллаж байна” гэж Иванов мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ