БНХАУ ОХУ, АНУ-тай хамтран ажиллана

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-12-09 11:53:25

БЭЭЖИН. /TASS/. Сири дэх террористуудтай тэмцэхэд ОХУ болон АНУ-тай БНХАУ хамтран ажиллана гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Чэнь Гопинь мэдэгдэв.

Сири дэх “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд хэд хэдэн орон хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд ахиц дэвшил гаргаж чадсан гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, “терроризмтой тэмцэх олон улсын хүчин чармайлтыг зохицуулахад БНХАУ-ыг оролцуулах тухай хэлэлцэж байгаа. Хэлэлцээнд Хятад мөн оролцож байна. Бид АНУ болон ОХУ-тай бүрэн хэмжээнд хамтран ажиллахаар болсон” гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ