АН-аас УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-аас УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулахыг шаардаж, мэдэгдэл гаргасан байна.
Уг мэдэгдэлд ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэг нэгнээ хөнөөсөн, галт тэрэг осолдож олон хүн гэмтсэн, гадаадын иргэдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлахыг завдсан зэрэг сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татсан томоохон хэргүүдийн талаар товч дурьдсан байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр"-ийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалсан хэргийг Олон улсын Арбитрын шүүх хэлэлцэж, Монгол Улсаас төлбөр нэхэмжлэх болсныг онцлоод УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, дээрх асуудлуудын талаар болон "60 тэрбум"-ын хэрэг, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг нэн даруй хэлэлцэхийг шаардаж байна" гэжээ.

Ч.Ариунболд