Чингис хот гэрэлт цэцэрлэгт хүрээлэнтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-06 07:06:57
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын гуравдугаар багийн Чойномын номтой цэцэрлэгийг гэрэлтэй болгох ажлыг эхлүүлээд байна.

Гэрэлт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд сүүдрэвч, явган зам, цэцэрлэгжүүлэлт, гэрэлт арк, сандал, хогийн сав зэргийг хийж, Чойномын шүлэг бүхий номтой хөшөөг тохижуулах аж.

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу хөрөнгө төвлөрүүлэн ийнхүү гэрэлт цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар санаачлаад байгаа юм.

Энэхүү ажлыг дэмжиж, О.Од-Эрдэнэ захиралтай "Мэдээлэл, холбооны сүлжээ" компанийн Хэнтий аймаг дахь салбар Wi-Fi төхөөрөмж суурилуулж өгөхөөр болжээ.
 Д.Одонтунгалаг
 
 

Холбоотой мэдээ