Арилжааны банкны ёс зүйн эрсдлийг үнэлэх туршлагаас судалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-25 15:16:54
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголбанк, Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын төв (The SEACEN Centre) хамтран банкны хянан шалгагч нарын ахисан түвшний сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын төв, Хонг Конг дахь Эрнст энд Янг компани болон Малайзийн Төв Банкны удирдах албан тушаалтнууд удирдан явуулсан байна.

Азийн найман орны Төв банкны ахлах хянан шалгагчид шалгалтын үед тулгардаг арилжааны банкны соёл, ёс зүйн эрсдлийг үнэлэх онол болон практик хичээл, бусад төв банкуудын туршлагаас судалжээ.
Холбоотой мэдээ