733 ширхэг биет өв иргэдийн гар дээр хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 20:45:17

Сүхбаатар аймгийн 13 сумын ард иргэдийн гар дээр нийт 733 ширхэг биет өв хадгалагдаж байна. Үүний ихэнх нь буюу 170 ширхэг биет өв нь Дарьганга сумын ар иргэдийн гар дээр байдаг гэнэ.

Иргэдийн гар дээрх биет өвийг тодорхой хэмжээгээр үнэлэн авч  музейд хадгалдаг хэдий ч сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралтай холбоотойгоор авч чадахгүй байна гэдгийг музейн сан хөмрөгч Ч. Оюун-Эрдэнэ хэллээ. Хамгийн сүүлд буюу 2013 онд Дарьганга сумын дархан Амартайваны урласан мөнгөн аягыг музейн үзмэр болгон худалдаж авчээ.

Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музейд 10-аад нэр төрлийн 2060 гаруй үзмэр бий. Энэ бол 2012 онд хийгдсэн тооллогын дүн. Музейн сан хөмрөгийн тооллогыг  4 жилд нэг удаа хийдэг бөгөөд ирэх онд ээлжит тооллого явагдана.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Холбоотой мэдээ