Туул голыг тусгай хамгаалалтад авах хуулийн төсөл боловсруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд Туул голыг улсын хамгаалалтад авах тухай тусгай хуулийн төсөл боловсруулж байна.
Энэ талаар өнөөдөр тус хорооноос 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл онцолсон юм. Ингэснээр Монгол Улсын хүн амын 50 хувь буюу Улаанбаатар хотын 1.3 сая хүн амын ундны усны эрүүл, аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хаврын чуулганы хугацаанд 7231 иргэнээс 1233 өргөдөл ирүүлснээс 113 буюу 9.2 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 1120 буюу 90.8 хувь нь хувийн асуудалтай холбоотой байжээ. Иргэдээс ирүүлсэн өргөдөлтэй холбогдуулан байнгын хороо 5 удаа хуралдаж, 4 тогтоол батлан Засгийн газарт нэг удаа чиглэл өгсөн байна.
Хэвлэлийн хурлын үеэр байнгын хорооны дарга М.Оюунчимэг, “Туул голын бохирлын асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Байнгын хорооноос холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар авах, мэдээлэл, судалгаа гарган, газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, хэлэлцүүлэг хийсэн. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/76, А/113, А/164 тоот тушаалаар Туул голын бургас модыг сүйтгэх, уул нураах зэрэг байгаль орчны төлөв байдал, унаган төрхийг алдагдуулах үйл ажиллагаа явуулж байгаа 56 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан. Мөн 700 гаруй иргэдээс “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, зорилтот бүлэгтээ хүрдэггүй, хүнд суртал ихтэй байна гэсэн гомдол ирүүлсэн. Иймд Байнгын хорооноос байгуулсан ажилын хэсэг “Буянт-Ухаа 2” хороололд ажиллаа. Энэ үеэр зорилтот бүлэгт чиглэсэн хямд өртөгтэй, чанартай орон сууц барих, камержуулалт, СӨХ, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдвэрлэх үүргийг “ТОСК”-д өгсөн. Мөн “Цэвэр агаар сан” болон 2016-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгө, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, аудитын дүгнэлт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, Засгийн газарт хандсан зөвлөмж гаргасан” гэв.
Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Өргөдлийн байнгын хороонд ирсэн өргөдлүүдийн хэдэн хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой байв?
-Нийт гомдлын 10 орчим хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой. Энэ нь агаарын бохирдол болон бусад асуудлаас үүдэлтэй халдварт өвчнүүдийг бууруулах арга хэмжээг шийдвэрлэхтэй холбоотой байсан.
-Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон уу?
-Туул голыг тусгай хамгаалалтад авах асууудлыг нэн даруй шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байгаа. Энэ асуудлыг Намрын чуулганаар шийдвэрлэх боломжтой.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ