Хөвсгөлд бензин шатахууны үнэ 70-90 төгрөгөөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-07-03 11:40:10
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт шатахууны үнэ өчигдрөөс эхлэн нэмэгдэж эхэллээ. Шатахуун түгээдэг компаниуд харилцан адилгүй үнээ нэмж байна. Тухайлбал Петровис компани шатахуунаа 70-90 төгрөгөөр нэмжээ.

Тус аймагт АИ-92, А-80  тус бүр 70 төгрөгөөр, Дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 1920, А-80  1740, ДТ-2170 төгрөгөөр борлуулагдаж байна. Бензин шатахууны үнэ яагаад нэмэгдэж буй талаар шатахуун түгээх станцуудаас тодруулахад хотод нэмэгдсэн учраас орон нутагт нэмж  байна гэсэн хариулт өгч байлаа.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ