Өрхийн эмнэлгүүд Нэгдсэн эмнэлэгт байрладгийг өөрчилнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, ажилчдын мэдээллийн цаг арга хэмжээнд оролцлоо. Эмнэлгээр үйлчлүүлэгч ард иргэдийн хамгийн их уур уцаарыг хүргэдэг дугаар авах, мөн өрхийн эмнэлгүүд Нэгдсэн эмнэлэг дээрээ байрладаг зэрэг асуудлыг эргэн харж, өрхийн эмнэлгийг хүн амынхаа дунд, өрх дээр нь байлгах асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэнэ гэдгээ аймгийн дарга энэ үеэр хэллээ.
Учир нь 1-р шатлалын буюу сум, багийнхаа өрхийн эмнэлэг дээрээ үзүүлэх ёстой иргэд шууд 2-р шатлалын Нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлж байгаагаас төвлөрөл бий болж асуудал үүсч байгаа ажээ. Одоогийн байдлаар Сүхбаатар сумын 2, 7-р багуудын өрхийн эмнэлэг Нэгдсэн эмнэлэг дээр байрлаж байгаа юм. Нэгэнт том эмнэлэг дээр ирсэн хүмүүс эндээ үзүүлэхийг илүүд зоридог байна. Энэхүү бодит байдалд үндэслэн өрхийн эмнэлгүүдийг өрх дээр нь байлгах, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, 1-р шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломжийг нь хангах бодлогыг аймгийн зүгээс барьж, шийдвэрлэнэ гэдгээ ийнхүү аймгийн дарга хэллээ. Ингэж шийдсэнээр 2-р шатлал буюу Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай үйлчлүүлэгчдийг сум, багийн өрхийн эмнэлэг урьдчилан мэдэгддэг болж дугаарын асуудал, иргэдийн өдөр алддаг байдал багасна хэмээн үзэж байгаа ажээ.
Мөн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчидтай уулзах үеэрээ аймгийн Засаг дарга Сэлэнгэ аймгийн нийт төсвийн дийлэнх нь эрүүл мэнд, боловсрол гэсэн хоёр салбарт зарцуулагдаж байгааг тодотголоо. Энэ нь ард иргэд, хүүхэд багачуудаа бодсон шийдвэр гэв. Мөн тэрээр өсвөрийн баг тамирчид, эрүүл мэндийн чиглэлээр иргэдээс ирсэн бүх хүсэлтийг шийдвэрлэж, ажилласны үр дүн эргээд амжилт болон ирж байгаад сэтгэл хангалуун байгаа гэлээ. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн бүхий л тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдээр бүрэн хангагдсан тухайгаа Нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Эрдэнэчимэг танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд аймгийн дарга эмч нарын харилцаа хандлага ёс зүйн асуудалд онцгойлон анхаарч, хүнээ дээдлэн элгэмсэг дотно хандаж ажиллахыг эрхэмлэн захисан юм.
Аймгийн удирдлагын багийн дэмжлэг, эмнэлгийн эмч мэргэжилтэн ажилчдын сэтгэл зүлтгэлийн үр дүнд хоёр сар гаруй хугацаанд хийгдсэн нэгдсэн эмнэлгийн засварын ажил дуусч, тасгууд нь төрөлжиж, цоо шинэхэн, тохилог, гэгээлэг эмнэлгийн амбулаторитой болсон байна.

Ч.Отгонцэцэг