Цахим бодлогын түр хороог УИХ-ын гишүүн Н.Учрал даргална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-27 11:36:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Цахим бодлогын түр хороо өнөөдөр анхны хуралдаанаа хийж, тус түр хорооны даргаар Н.Учрал гишүүнийг томилох тогтоолыг дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов.

Мэдээлэл харилцааны технологи ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэх, баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох санал дүгнэлт боловсруулах зорилго бүхий Цахим бодлогын түр хороо байгуулах тогтоолыг УИХ энэ оны тавдугаар сард баталсан. Тогтоолоор түр хороог УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд нарын 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ