Хүүхдийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Дэлхийн улс орнууд “насанд хүрээгүй хүүхдийн шүүн таслах ажиллагаа” гэх нэр томьёог хэрэглэж, гэмт хэрэгт яллагдаж, сэжиглэгдэж байгаа хүүхдийн шүүн таслах ажиллагааг насанд хүрэгсдийнхээс салгаж, тусгайлсан шүүн таслах ажиллагаа явуулдаг байна. Гэтэл 2015 онд баталсан Монгол Улсын Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-иар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж, 18 нас хүрээгүй хүүхдийг хорихоос өөр ялаар шийтгэх зарчимд нийцэхгүй болсон хэмээн хууль санаачлагч О.Батнасан гишүүн дурьдлаа.
Иймд Эрүүгийн хуулийн “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй”, “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зээг заалтыг хасч, хорихоос өөр төрлийн хуулийн хариуцлага ногдуулдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Ч.Ариунболд