Үнэтэй бэлэг авах болон өгөхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-06-08 15:57:07
КУАЛА ЛУМПУР. /Синьхуа/. Авлигаас ангид засгийн газрыг бүрдүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрийн амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохамад бэлэг өгөхгүй, авахгүй байх бодлогоо баасан гарагт тус улсын засгийн газрын сайдуудад танилцуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Бэлэг өгөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд цэцэг, хүнс болон жимс өгч болно” гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Компанит ажлынхаа үеэр Ерөнхий сайд асан Нажиб Разакыг авлигын хэрэгт удаа дараа буруутгаж байсан М.Мохамад авлигатай тэмцэх хууль боловсруулах хийгээд зээл, тусламжийн хөрөнгийг илүү үр өгөөжтэй зарцуулдаг журам тогтоох бодолтой байгаа аж.

Түүнчлэн тэрбээр танхимын бүх сайд нараа нарийн бичгийн дарга нарынхаа хамтаар хөрөнгө орлогын мэдүүлгээ ерөнхий сайд болон авлигатай тэмцэх байгууллагад гаргаж өгөхийг шаардсан байна.
 
Э.Хулан
 

Холбоотой мэдээ