Сангийн сайд огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-06-05 11:12:50
ЛИМА. /Ройтерс/. Латин Америкийн хамгийн тогтвортой эдийн засаг бүхий улсуудын нэг гэж тооцогддог Перу улсын сангийн сайд Дэвид Туэста албан тушаалаа хоёрхон сар хашаад огцорсон тухай тус улсын засгийн газрын болон Ерөнхийлөгч Мартин Визкаррагийн ойрын эх сурвалжууд “Ройтерс” агентлагийн сурвалжлагчид даваа гарагт мэдээлжээ. 

Засгийн газраас даваа гарагийн орой албан ёсоор мэдээлэхээс өмнө мэдээлэл өгсөн эх сурвалжууд нэрээ нууцлахыг хүссэн байна.

Сангийн сайд нь бохир түлшинд ногдуулах онцгой албан татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсантай холбоотойгоор огцорч байгаа аж. Энэхүү үйл явдал нь энэ оны гуравдугаар сард албан тушаалдаа орсон ерөнхийлөгч Визкаррагийн засгийн газрын хувьд анхны томоохон цохилт болсон байна. 
Э.Хулан
Холбоотой мэдээ