Хятадын иргэдэд виз олгох нөхцөлийг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-05-30 11:43:30
НЬЮ-ЙОРК. /Ройтерс/. Аюулгүй байдлаа хангах үүднээс Америкийн виз олгохыг хүссэн өргөдөл гаргасан Хятадын зарим иргэдийн хувьд хязгаарлалтын нэмэлт арга хэмжээг энэ оны зургадугаар сарын 11-нээс авч хэрэгжүүлэхээр болсон тухай  АНУ-ын төрийн департамент зарлалаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс тус улсын оюуны өмчийг хятадууд хулгайлж буйг таслан зогсооход чиглэсэн хүчин чарайлт тавьж байгаатай холбоотойгоор дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.

"Өрсөлдөгчиддөө оюуны өмчөө алдахгүй байхад чиглэсэн Үднэсний аюулгүй байдлын стратегийн хүрээнд шинээр олгох зарим визийн, юуны түрүүнд шинжлэх ухаан, технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад олгох визийн хүчинтэй хугацааг богиносгоно. Виз олгох ерөнхий журам өөрчлөгдөхгүй боловч консулын газрын ажилтнууд Хятадын зарим иргэнд виз олгохдоо тухайн тохиолдол бүрт хязгаарлалт тогтоох эрхтэй байх юм" гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. 
Э.Хулан

 

Холбоотой мэдээ