Ч.Улаан: “Дубайн гэрээ”-ний 6 заалтыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн өнгөрсөн 7 хоногт Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулсан. Уг бүлгийн үйл ажиллагааны талаар өнөөдөр тэрбээр мэдээлэл хийв.
Лобби бүлэг нь Оюутолгойн ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж. Энэ хүрээнд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төсөлтэй холбогдуулан УИХ-аас гарсан аливаа шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлд түлхүү анхаарах юм. Лобби бүлгийн гишүүд өнгөрсөн 7 хоногт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, “Дубайн гэрээ” зэрэг эрх зүйн актуудыг хүлээн авч, нарийвчлан судлах ажлаа эхлүүлсэн байна. Мөн ойрын үед хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталсан гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан мэдээллийнхээ үеэр онцлов.
Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултууддаа хариулт авав.
-Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал ихээхэн нэмэгдсэн тухай шүүмжлэл гардаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасан тодорхой асуудлуудыг сайжруулах шаардлага бий. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хянаж үзэхэд тодорхой заалтууд хэрэгжихгүй байгаа асуудал ажиглагдсан. Анх баталсан ТЭЗҮ-ээс зардлын хэмжээг хэтрүүлсэн гэх мэт. Мөн хоёр талд ногдох ашгийн үзүүлэлтэд ч эргэлзээтэй зүйлс байна. Тэгэхээр энэ асуудлыг нэг бүрчлэн авч үзэх, сайжруулах, Монгол Улсын хуульд нийцүүлэх, Монголын талд үр өгөөжтэй байх боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулах болно.
-Оюутолгойн гэрээг сайжруулах, өөрчлөх асуудлыг хөрөнгө оруулагч тал хүлээж авах эрх зүйн орчин бий юу?
-Анх байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулах, сайжруулах асуудлыг зохицуулсан тодорхой заалтууд бий.
-“Дубайн гэрээ”-ний тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Дубайн гэрээ бол 57 заалттай. Үүний 21 нь Монголын талын эрх ашгийг хөндсөн, өмнөх нөхцлийг дордуулсан байна. Бүр нарийн тодруулбал, 6 заалтыг нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Эдгээр заалтад аливаа эрсдлийг зөвхөн Монголын талд үүрүүлэх, санхүү, хөрөнгө мөнгөний хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан байна.
-УИХ-аас байгуулсан ажлын хэсэг энэ чуулганы хугацаанд дүгнэлтээ танилцуулж амжих уу?
-2008 онд гэрээ байгуулахын өмнөх үйл явцаас эхлээд олон төрлийн материалтай танилцаж, судалгаа хийх ёстой. Тиймээс манай лобби бүлэг ажлын хэсгийг энэ удаагийн чуулган хаахаас өмнө дүгнэлтээ танилцуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал