Орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлсэн айл өрхүүдийг урамшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-22 14:47:18
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын ЗДТГ-аас “Бүх нийтээр мод тарих өдрүүд”-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, орчноо тохижуулж, цэцэрлэгжүүлсэн айл өрхүүд, байгууллагуудыг шагнаж урамшуулжээ.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, амьдрах орчноо сайжруулан сумын айл өрхүүдэд үлгэр дуурайлал болон ажиллаж амьдарч байгаа Эрдэнэтолгой багийн иргэн Д.Эрдэнэ-Очир, Вангийн Овоо багийн иргэн С.Гунгаадорж нарын гэр бүлд өргөмжлөл хадгалуулж, модны тарьц суулгац бэлэглэсэн байна.
Мөн гаднах орчноо тохижуулан ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлсэн Цагдаагийн хэлтэс, ЕБ-ын 2 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэгийн хамт олонд өргөмжлөл гардуулжээ.
“Бүх нийтээр мод тарих өдрүүд”-ийн хүрээнд Хархорин сумын төвийн иргэд, байгууллагууд мод тарих үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж, Эрдэнэ-Зуу хийд орчимд 300 мод бут, Тусгай хамгаалалтай газар нутаг дахь жуулчны баазуудын сайжруулсан зам дагуу 95 нарс, 45 өрөл, 45 голт бор зэрэг гоёлын мод тарьсан байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ