Хятадын эрдэмтэд усыг хүнд металлуудаас цэвэрлэдэг наноматериалыг гарган авчээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-21 14:02:58
БЭЭЖИН./ТАСС/. Хятадын эрдэмтэд усыг хүнд металлуудаас цэвэрлэх зорилгоор картонон хог хаягдлаас наноматериалыг гарган авсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.
 
Хятадын Хэбэй хотын Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн боловсруулсан энэхүү шинэлэг арга нь хорт металлын бохирдолттой тэмцэх болон ахуйн хог хаягдлыг дахин ашиглах боломжийг олгож байна. 
 
Картонон хог хаягдлыг өндөр хэмд өндөр даралтаар боловсруулан гаргаж авсан уг наноматериал нь маш нимгэн металл давхаргаар бүрхэгдсэн аж. Наноматериал нь хорт бодисуудыг ялган салгаж, тэдгээр нь усан дотор байгаа амьтан, ургамалд шингэх, шингэн бодистой  холилдохоос хамгаалдаг байна. 
 
Сүүлийн жилүүдэд Хятад улсад хүнд металлуудаар ус бохирдох, ялангуяа 6 валенттай хромоор бохирдох асуудал байнга тулгарч байгаа аж. Эдгээр бодис нь хүний биед орох аваас төрөл бүрийн хорт хавдар зэрэг хүнд өвчнийг үүсгэдэг байж болзошгүй гэж үздэг.
 
Одоогоор шинэ наноматериалын үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд лабораторийн туршилтын шатанд байгаа бололтой.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ