Баруун бүсийн "Гоёл-2018" наадамд 70 гаруй дизайнер оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-20 16:22:49
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын үйлчилгээний гавьяат оёдолчин С.Жавзангийн нэрэмжит баруун бүсийн "Гоёл-2018" наадам тавдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотноо болов.
Тус наадамд Говь-Алтай, Ховд, Завхан аймгийн 68 дизайнер, Монгол үндэстний, гоёлын, өдөр тутмын 130 гаруй бүтээлээрээ өрсөлдсөнөөс шилдгийн шилдэг " Гранпри цом"-ын эзнээр Ховд аймгийн А.Сэржханд ахлагчтай дизайнерийн баг тодорлоо. Дизайнеруудын урласан бүтээлүүдийг Говь-Алтай аймгийн Ерөнхий болрвсролын сургуудийн ахлах ангийн сурагчид болон АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургуулийн оюутнууд загвар өмсөгчөөр сонгогдон амилуулсан байна. Энэхүү наадам нь баруун бүсийн хувцас үйлдвэрдэгчдийн ур чадварыг сайжруулах, туршлага судлах, хөдөлмөр бүтээлийг нь үнэлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Үйлдвэрлэлийн Хоршооллын Холбооноос уламжлал болгон дөрөвдэх жилдээ зохион байгуулж буй юм.
Уг наадмыг анх Говь-Алтай аймаг баруун бүсдээ санаачлан зохион байгуулсан ба энэ удаа гуравдахь удаагаа амжилттай зохиолоо.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ