Азийн аваргын мөнгөн медальтнаа сургуулийнхан нь хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-17 14:03:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах Чөлөөт бөхийн тэмцээнээс Баянхонгор аймгийн "Эрдэнэмандал" ахлах сургуулийн 10а ангийн сурагч Б.Номун мөнгөн медаль хүртжээ. Түүнийг өнөөдөр сургуулийнхан нь хүлээн авч, сургуулийн удирдлага, багш нар, үе тэнгийн нөхөд нь олимпийн аварга болох ерөөл дэвшүүлсэн байна.
Бөхийн чөлөөт барилдааны өсвөрийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентэд энэ сарын 10-13-ны өдрүүдэд болсон юм. Тэмцээний эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болж, манай улсаас охидын 40 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Батсайханы Номун мөнгөн медаль зүүжээ.
40 кг-д барилдсан Б.Номун хэсгийн барилдаанд Энэтхэгийн Светег цэвэр, Казахстаны Марал Тангарбергеноваг 9:2-ээр, хагас шигшээд Японы Коконэ Йокохамаг 8:4-өөр, эзэн орны Миножахон Самиевад цэвэр ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
                                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ