Баянхонгорын хамгийн олон ам бүлтэй айл 21 хүүхэдтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-15 11:54:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын "Гэр бүлийн өдөр" тохиож байна. Энэ өдрийн хүрээнд бяцхан статистик мэдээлэл бэлтгэлээ.
-Баянхонгор аймагт 26270 гэр бүл /өрх/ бүртгэлтэй.
-Дээрхээс 5894 нь өрх толгойлсон эцэг, эх байна.
-Баянхонгор аймгийн хамгийн олон хүүхэдтэй гэр бүл Баянхонгор аймгийн Галуут суманд амьдарч байжээ. Тус сумын малчин, нутгийн олондоо Жааханбуу гэж авгайлагддаг н.Адъяа 21 хүүхэд /14 хүү, 7 охин/-тэй болсон байдаг.
-Баянхонгор аймгийн Баацагаан сумын Могой дөрөвдүгээр багийн малчин Н.Хавх нутгийн бүсгүй Л.Дуламтай 1950 онд гэр бүл зохиож, 20 хүүхдийн аав ээж болжээ. Өдгөө 16 нь эсэн мэнд амьдарч байгаа бөгөөд тэдний үр, ач, зээ нийлээд 200 гаруй болоод буй.  
-Баянхонгор аймагт "Гэрлэх ёслолын ордон" баригдаж эхэлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад орох юм.
                                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ