Энэ сарын 11-нд нутгийн өмнөд хэсгээр шуургатай гэж анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-09 22:23:37
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нд Баянхонгор аймгийн хангайн уулархаг нутгаар хур тунадас, бороо орох бол нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.
Мөн энэ долоо хоногийг дуусталх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 5-10 градус дулаан, өдөртөө 20-25 градус дулаан, Эхийнголын нутгаар шөнөдөө 10-15 градус дулаан, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байх аж.
                                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ