Ж.Энхбаяр: Цахим бодлогыг хариуцсан бүтэц бий болгох шаардлага гарч магадгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлуулахыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив. Дараа нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрыг салган, бие даан байгуулах талаар тусгасан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Засгийн газрын зүгээс Оюуны өмчийн газрыг урьд нь байсны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгах нь зөв гэж үзсэн. Засгийн газрын энэ санал дэмжигдвэл инновацийн асуудлыг шинэ агентлагийн нэрэнд биш эрхлэх асуудлын чиг үүрэгт зааж өгөх боломжтой" гэж үзэж буйгаа хэллээ.
Түүнчлэн хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүдийн асуултад хариулав. Тэрбээр "Мэдээллийн технологийн дэвшлийг төрийн албаны үйл ажиллагааг сайжруулж олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай, үр өгөөжтэй болгох, улс орны эдийн засгийн бүх салбарын хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх, хувь хүний нууцаас эхлээд төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг бүх салбарт хангах, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улмаар улс орны хөгжлийн асуудлыг тодорхойлох замаар мэдээллийн технологийн салбарын концепцийг шинээр боловсруулахад Түр хорооны үйл ажиллагаа чиглэгдэнэ. Цаг хугацааны хувьд 1 жилийн дотор багтаан бодлого, чиглэлээ тодорхойлж оруулж ирэх боломжтой, цаашдаа УИХ, Засгийн газарт энэ асуудлыг хариуцсан бүтэц бий болгох шаардлага гарч ч магадгүй юм" гэдгийг хэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн О.Содбилэг "УИХ-ын бүтцэд цахим бодлогын Түр хорооо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа, гэхдээ хийх ажлын хүрээг нь маш тодорхой болгохгүй бол хэт ерөнхий байгааг анхаарах шаадлагатай" гэсэн бол УИХ-ын гишүүн М.Энхболд, Түр хорооны ажиллах хугацааг заахгүй нээлттэй үлдээх нь зөв, харин хэрэгжүүлэх тодорхой зорилтыг нь зааж өгөх нь чухал. Гол нь төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай, олон нийтэд хүртээмжтэй болгох хүрээнд цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж аюулгүй байдлыг цогцоор нь авч үзэх, цахим хэрэглээний аюулгүй байдлын хууль эрх зүйн орчны талаарх төслийг боловсруулах, цахим банк, цахим төлбөрийн системийн аюулгүй байдлыг төрөөс яаж анхаарч зохицуулах, мэргэшсэн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, нөөцийг татах, давтан сургах зэрэг асуудлыг хэрхэн шийдэхэд анхаарах шаардлагатай байгааг хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлийн хамт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Н.Туяа