Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-05-01 09:09:06
Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 11-16 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ