Жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” Олон улсын үзэсгэлэн худалдааг ирэх сарын 17-20 хооронд “Мишээл Экспо” төвд зохион байгуулах юм байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан эдийн засаг бизнес, хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилгоор дээрх үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж буйг албаныхан хэллээ.