“Ирээдүйн генералууд” тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсад “Генерал” цол бий болсны 74 жилийн ойг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Ирээдүйн генералууд” тэмцээн өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, бие бялдар, сэтгэл зүйн зөв төлөвшил, тэсвэр, хатуужилтай иргэн бэлтгэх, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн Цэргийн штаб, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо хамтран зохиосон байна.
Тэмцээн оролцогчдын хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорьсон жагсаалын үзлэг, буудлага, буухиа гэх мэт төрлүүдээр явагдсанаас тэргүүн байрт төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит хоёрдугаар сургуулийн баг шалгарч Шилжин явах цом, Өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медаль, дэд байрт “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн баг шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медаль, гутгаар байрт гуравдугаар сургуулийн баг шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагнал, хүрэл медалиар шагнажээ.