“Миний монгол бичиг” улсын уралдааны шилдгүүд Байгаль далайд аялна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-23 17:51:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, “Монгол бичгийн нийгэмлэг” хамтран Монгол туургатны “Миний монгол бичиг” улсын урлдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа.
Уг уралдаан нь 1000 гаруй жилийн түүхтэй үндэсний монгол бичгээ сурах, түгээн дэлгэрүүлэх, сурч эзэмших явдлыг хөхиүлэн дэмжих, монгол бичгийг сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилготой.
Энэ жил тус уралдаанд ӨМӨЗО-ы Шилийн гол, Улаан хад, ОХУ-ын Буриад, Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 1024 оролцогч бүртгүүлжээ. Уралдаанд оролцогчдыг 7-9 дүгээр анги,10-12 дугаар анги, насанд хүрэгчид, мэргэжлийн багш нар, бүтээлийн гэсэн ангиллаар шалгаруулав. Үүнээс Монголын Бурхан шашны их сургуулийн урлахуй ухааны ангийн оюутан Б.Мөнхцэцэг, Сүхбаатар аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Амаргариг нарын бүтээл шилдгийн шилдгээр тодорч, “Итгэлт хамба-Байгаль далай”-гаар аялах эрхийн эзэн боллоо. Ангилал тус бүрт шагнал эзэлсэн бүтээлийн эздийг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм. Мөн уралдаанд шавь нараа амжилттай оролцуулсан хоёр багшийг Монгол Бичгийн нийгэмлэг, “Үндэсний бичиг сэргээх сан”-гийн сөнгөн шагналаар урамшуулав.
Шагналыг  Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпил дацангийн “Монгол бичиг”-ийн өргөө сургалтын танхимд гардуулан өгөв. Энэ үеэр шийлдэг оролцогчдын бүтээлээр үзэсглэн дэлгэсэн байлаа.
Монгол туургатны “Миний монгол бичиг” анхдугаар уралдаанд 2016 онд 614, 2017 онд II уралдаанд 749 оролцогч оролцож байв.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ