Хэнтий аймгийн хоёр сум түргэн тусламжийн машинтай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-04-23 16:12:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өнөөдөр ЭМЯ-наас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Эрүүл мэндийн төв, Мөрөн сумын Эрүүл мэндийн төвд автомашин гардуулж өглөө.
Он гарсаар тус яамнаас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 10 гаруй түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн юм.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц болон орон нутгийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд,  түргэн тусламжийн автомашины жолооч нар оролцлоо гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Холбоотой мэдээ