640 хүүхдийн “Сод эрдэм” сургууль ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 10:01:05

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 640 хүүхдийн усан бассейн, спорт зал, лаборатори анги танхимтай хамгийн сүүлийн үеийн стандартын сургууль ашиглалтад орлоо.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цахим хөтөлбөр батлагдан үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан үндэсний лаборатори сургууль дээр турших ажил хийгдэж байгаа аж.

Мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвартай, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаатай зөв монгол хүүхэд төлөвшүүлэхийн тулд ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг суралцагчид шинжлэх ухааны үндэс, судалгааны аргыг эзэмших, иргэний болон нийгмийн үнэт зүйл бие даан суралцах, бүтээлчээр насан туршдаа суралцах чадварыг хөгжүүлэх бодлого баримталж байгаа учраас шинээр ашиглалтанд орж буй “Сод эрдэм” сургууль ахлах сургуулийн хэв шинжээр ажиллах ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ