Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль "ISO 9001:2015" стандартыг нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-04-09 17:48:24
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль”, “Эрчим сүлжээ” ХХК, “МЕРА” ХХК, Цаг уурын орчны шинжилгээний газрын “Нислэгийн цаг уурын төв” зэрэг байгууллагууд үйл ажиллагаандаа ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр боллоо.
 
Стандарт, хэмжилзүйн газраас дээрх байгууллагуудад ISO 9001:2015 олон улсын стандартын гэрчилгээг гардуулав.

 Улсын хэмжээнд 120 аж ахуйн нэгж ISO 9001:2015 стандартыг  үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Харин Батлан хамгаалахын салбарт “Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль” уг стандартыг анх нэвтрүүлж буйгаараа онцлогтой  юм. 
Олон улсын стандартын дагуу чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлснээр менежментийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахад хяналт тавьж, орчин үеийн техник технологийн дэвшилттэй хөл нийлүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна.
 Б.Ундармаа
Холбоотой мэдээ