Ур чадварын уралдаанд Хөвсгөлийн багш нар амжилттай оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 09:07:38

Хангайн бүсийн Мэргэжлийн боловсролын байгууллагуудын дунд хэрэгжиж байгаа “Багш хөтөлбөр”-ийн хүрээнд Цэцэрлэг хотод зохион байгуулагдсан ур чадварын уралдаанд Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн багш нар  5 номинацид тэргүүлжээ.

Энэ үеэр Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн багш нараас “Хангайн бүсийн шилдэг багш”-аар Сантехникийн мэргэжлийн багш Н.Тугалхүү, “Хангайн бүсийн шилдэг оюутан”-аар Үсчин мэргэжлийн 12е ангийн сурагч О.Дэлгэрмөрөн, Хангайн бүсийн “Шилдэг заах аргач багш” -аар Барилгын мэргэжлийн багш Б.Эрдэнэбаатар, Хангайн бүсийн "Шилдэг ур чадвартай багш" шалгаруулах уралдаанд Цахилгааны мэргэжлийн багш Ч.Мөнхбаяр-III байрт, Хангайн бүсийн “Оюутны илтгэл”-ийн уралдаанд Сантехникийн мэргэжлийн 10в ангийн сурагч Б.Дашням-II байрт тус тус шалгарч хоймор нутгийн багш нар ур чадвараараа тэргүүлжээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ