Дуут дохиог орон даяар дуугаргаж, гамшгаас сэргийлэх сургалт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Онцгой Байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах сургалтыг орон даяар зохион байгуулж 16.00 цагт дуут дохио дуугаргалаа.
Манай улсад газар хөдлөлтийн тоо, давтамж 3 дахин нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт 36 мянга гаруй чичирхийлэл мэдрэгднийг албаныхан мэдээллээ.
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой эл сургалтад төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, гамшгаас хамгаалах улсын албадын алба хаагчид болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдав. Эхний дуут дохиогоор өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах буюу ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон бөгөөд таван минут үргэлжилсэн юм.

Харин хоёр дахь дохио дуугарахад объектыг орхиж, гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зам талбайд цугларав. Хоёр дахь дохиогоор иргэд гүйх, буцах, хашгирах, түлхэлцэх үйлдлийг хийхгүй гэсэн дүрмийг баримталж гамшгаас хамгаалах сургалтад оролцлоо.
Б.Заяа