Гамшгийн үед хэрхэн ажиллахыг заах сургагч багш нарыг бэлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-27 14:59:48
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадварыг олон нийтэд олгох зорилгоор аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран “Бэлэн бай” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтад Улаанзагалмайн хорооны дэргэдэх гамшгийн багийн 15 идэвхтэн гишүүд хамрагдаж гамшгийн үед авах арга хэмжээ, цаашид анхан шатны нэгжид сайн дурын идэвхтэнүүдийг сургах, дадлагажуулах чадварт суралцжээ. Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймагт зонхилон тохиолддог газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, зуд, үер гэсэн гамшгийн үеийн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авбал зохимжтой вэ гэдэгт суралцсан байна. 
“Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээний нэг нь энэхүү сургалт юм. Бид өмнө нь энэ чиглэлээр Улаанбаатар хотод Улаан загалмайн хорооны дэргэдэх гамшгийн багийн гишүүдийг хоёр ч удаа сургаж дадлагажуулсан. Ямартаа ч сургалтад хамрагдсан иргэд гамшиг тохиолдвол өөртөө болон бусдад ямар арга хэмжээ авах тухай зохиох ёсны мэдлэг чадвартай боллоо” хэмээн аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Л.Баянбаатар онцлон хэлсэн юм.
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ