Шар усны үерийн улмаас орон нутгийн зам эвдэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-27 10:26:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЗЦА-аас орон нутгийн зам шар усны үерийн улмаас эвдэрснийг мэдээллээ. Дарханы орох төв зам буюу Дулаанхааны  дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110м-ийн урттай/ их хэмжээний эвдрэл өчигдөр  үүссэн байна.
Тухайн зам нь засвар хийгээд нэг жил болсон ч эвдэрчээ. Аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид болон Улаанбаатар зам засвар арчлалт ТӨҮГ хамтран зам засварлах, тэмдэг, хайс хашлага байрлуулах ажлыг зохион байгуулан  ажиллаж байна. Одоогоор эвдрэл  гэмтэл үүссэн асфальтан замыг хааж туслах шороон зам гарган иргэдийг зорчуулж байгаа. Засвар хэр удаан үргэлжлэхийг тодорхой хэлэх боломжгүй гэж тэнд ажиллаж байгаа албаныхан хэлжээ.  Дээрх замаар хөдөлгөөнд оролцогч жолооч нарт  орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ