“Тарвас” арга хэмжээ хоёр дахь удаагаа зохиогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-16 13:55:41
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймагт байгуулагдсан Хувь хүний хөгжлийн институт залуу хойч үеийнхэнд улс, аймгийн хэмжээнд нэр хүндтэй яваа эрхэм хүмүүсийг зочноор урьж олон сонирхолтой лекц уншуулж,  залуучуудын танин мэдэхүйн болон оюун санаанд мэдлэг олгоход мөнгө, эд зүйлээс илүү хөрөнгө оруулалт хийж байгаа юм.
Зохион байгуулагчид лекц, уулзалтуудаа илүү сонирхолтой болгох үүднээс оны эхнээс нутгийн брэнд “Тарвас” арга хэмжээ зохион байгуулж  Ховд аймгийн Засаг даргаа ажиллаж байсан Д.Цэвээнравдан, Ариун шүд эмнэлгийн их эмч Б.Ариунтөмөр нарын хүмүүс оролцсон юм.
"Хөгжлийн нүүдэл, бодлогын шийдлийг манлайлагчидтай хэлэлцье" уриан дор "Тарвас" арга хэмжээг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг  удаа зохион байгуулахаар төлөвлөж эхний үйл ажиллагаагаа явуулсан билээ. Энэ оны  хоёрдугаар улирлын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын эхний 7 хоногт зохион байгуулагдахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн үйл ажиллагаанд Ховд аймгийн манлайлагч хүний илтгэлийг сонсохыг хүсч байгаагаа цахимаар буюу фээсбүүкээр санал авч байна. Хамгийн олон санал авсан хүнийг  хоёр дахь удаагийн "Тарвас" арга хэжмээнд  урилгаар оролцуулахаар төлөвлөөд байна.
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ