“Улс орноо нэгтгэх шинэ түүх”-ийг эхлүүлэх бодолтой байна гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-06 11:00:32
ТОКИО. /РИА Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах болон хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэх, түүний дотор өндөр дээд түвшний уулзалт хийх асуудлаар Өмнөд Солонгосын тусгай элчүүдтэй санал бодлоо солилцохын сацуу “Улс орноо нэгтгэх шинэ түүх”-ийг эхлүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Түүнчлэн уулзалтын үеэр Ким Жөн Ун Өмнөд Солонгосын төрийн тэргүүний захидлыг хүлээн авч, Умард Солонгосын төлөөлөгчидтэй өндөр дээд түвшний уулзалт хийж, санал бодлоо солилцоход чиглэсэн Мүн Жэ Ины төлөвлөгөөг нь нааштайгаар хүлээн авсан байна.

Уулзалтад Умард Солонгосын талаас тус улсын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль болон Ким Жөн Уны дүү Ким Ё Жон нар оролцсон байна.
Э.Аянзаяа

Холбоотой мэдээ