Мөсний баяраар нуурыг бохирдуулахгүй байх бэлтгэлийг хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ “Хөх сувд-2018” мөсний баяр маргааш эхэлнэ. Энэ жил амралтын өдрүүд таарч байгаа учраас өмнөх жилүүдээс олон иргэд ирнэ гэж төлөвлөж байна. Жил бүрийн баяраар олон иргэд ирсэний улмаас тулгамддаг гол асуудал бол бие засах асуудал байдаг.
Тэгвэл энэ жил Мөсний баярыг зохион байгуулах комиссоос баяр болох мөсөн хотхоныг тойруулан 14 зөөврийн бие засах газар түр байршуулсан байна. Энэ нь иргэд ил задгай бие засахгүй, Хөвсгөл нуурыг бохирдохоос сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Мөн мөсний баярт ирж буй техник хэрэгсэлд хяналт тавьж тос масло нь гарсан нуур бохирдуулж болзошгүй тээврийн хэрэгслийг мөсөн дээр явуулахгүй гэдгийг зохион байгуулагчид албан ёсоор анхаарууллаа.

Б.Гантуяа