“Хуулиа мөрдье-21” сарын аянаар илэрсэн зөрчлүүдийг засав

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-02-14 15:19:01
Ховд /МОНЦАМЭ/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.2, 7.3.1, 7.4 дэх заалтын хэрэгжилтийг хангах, хүүхэд залуучууд, олон нийтэд нөлөөллийн ажлыг МХЕГЕ ын даргын баталсан    хамтарсан удирдамжид заасны дагуу оны 01 сарын 15-аас 02 сарын 15 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Архины хор хөнөөллийг сурталчилсан 150 шторкийг өсвөр үе, залуучууд, эцэг эхчүүдэд хүргүүлэн,  гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт сурагчдын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгийг зохион явуулж, аяныг хэрэгжүүлэгч байгууллагуудын вэб хуудсанд сэрэмжлүүлэг, хяналт шалгалтын талаарх мэдээлийг байршуулж ажиллаа.
ЕБС-ийн долоон сургуулийн 850 ахлах ангийн сурагчдад “Хорт зуршлаас сэргийлэх тухай” мэргэжлийн эмч нар хичээл зааж,, Цагдаагийн газартай хамтарсан сургалт зохион байгуулж, РС тоглоомын зургаан  газарт гурван төрлийн зурагт хуудас 25-ыг байршуулан, хорт зуршлаас сэргийлсэн сэрэмжлүүлгийг өгч ажилласан байна.                                                                       
Согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 410 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн  заалтыг сурталчлан дагаж мөрдөх дүрэм журмын талаарх мэдээлэл бүхий зурагт хуудас /пойстерийг/ худалдаа, үйлчилгээний газруудад байршуулан, “Зөрчлийн тухай” хуулийн  зүйл  заалтыг сурталчлан түүнийг хэрэгжүүлэн ажиллалаа.
Сарын аяны явцад зөрчил гаргасан 3 иргэнд 350,0 мян төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, давхардсан тоогоор 77 зөрчил илэрч зөрчлийн 74 хувийг газар дээр нь арилгуулан ажиллалаа.                 
                                                                                                                                                     А.Бямбасүрэн      
Холбоотой мэдээ