Английн гитарчин Монголд тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-23 16:02:04

Хоёр настайдаа гитар  сурч, зургаатайдаа анхны дуугаа зохиосон  Английн виртуоз гитарчин, ая зохиогч, дуучин Жон Гомм ирэх сарын 1-нд Улаанбаатарт ирж, тоглолтоо хийхээр болжээ.

 “The IVY”-клубд  болох энэхүү тоглолтод “Шөнийн галт тэрэг” хамтлаг оролцох аж. 

Тоглолтыг “Амантун” энтертайнмент, “The IVY” хамтран зохион байгуулж байна.

Английн Лидс хотоос гаралтай тэрбээр виртуоз стилиэр акустик гитар тоглож, нэгэн зэрэг гитар дээрээ бөмбөрийн цохилт, басс, аялгууг хослуулж дуулдгаараа дэлхийд “хосгүй” хэмээн үнэлэгддэг билээ. 

Түүний “Passionflower” дуу нь 2012 оноос интернэтээр дэлхий даяар цацагдаж, 10 гаруй сая хүнд хүрсэн бөгөөд Их Британи, Португаль, Голланд, Бразил зэрэг улс орны фестивальд уригдан тоглож байсан юм. 

Түүнчлэн “Hypertension” анхны цомог нь урьдчилж 50 мянган хувь, хоёр дахь цомог “Don’t Panic” нь Amazon дэлгүүрт гурав хоногийн дотор зарагдаж байжээ. 

Ж.Болор
 

Холбоотой мэдээ