Спортлог байгууллагаар М.Энхбат даргатай аймгийн Цагдаагийн газар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-13 23:18:05
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд зохион явуулдаг “Эрүүл агаар эм” цасны баярын үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү үйл ажиллагааны хамгийн спортлог байгууллагаар М.Энхбат даргатай аймгийн Цагдаагийн газрын хамт олон,  хамгийн тохилог отогоор Х.Дамдинсүрэн захирагчтай хилийн цэргийн 0243-р ангийн хамт олон шалгарчээ.
Цасны баярын арга хэмжээнд Сүхбаатар сумын 14 байгууллагын нийт 420 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон байна. Тэд цасны сумо, чаргатай буухиа, олс таталт, хийн буудлага гэсэн спортын дөрвөн төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Цасны сумо төрөлд Цагдаагийн газрын н.Батцэцэг,  чаргатай буухианд Цагдаагийн газрын н.Ууганбаатар, н.Бадамсүх, Олс таталтаар Цагдаагийн газар, Хийн буудлагаар ХЦ-ийн 0243-р ангийн С.Батсайхан нар тэргүүлж шагналын эзэд болсон аж. 
Тус тэмцээнийг Аймгийн Нийгмийн Ардчилал Залуучуудын Холбооноос хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ