Голландын гүйлтийн тэшүүрийн тамирчин 3 олимп дараалан алтан медаль хүртэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-11 22:48:44
ПЁНЧАН. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайн уралдаанд Голландын тамирчин Свен Крамер алтан медаль хүртлээ.
 
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, С.Крамер 6 минут 9.76 секундэд барианд орсон байна. Ингэснээр тэрбээр гурван олимп дараалан  энэ төрлөөр алтан медаль хүртэж байгаа юм.
 
Энэ төрөлд Канадын тамирчин Тед-Ян Бремен хоёрдугаар байр эзэлсэн бол Норвегийн тамирчин Сверре Жунде Педерсен гуравдугаарт барианд оржээ.
Г.Доржханд

Холбоотой мэдээ