Умард Солонгосын удирдагчийн дүүтэй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч гар барив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-09 21:16:38
СӨҮЛ. /Ёнхап/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ёо Жонтой мэндэлж, гар барьсан тухай  “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Ким Ёо Жон нь энэ олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн  Умард Солонгосын өндөр дээд албан тушаалын 22 төлөөлөгчийн нэг юм. Тэрбээр Өмнөд Солонгост хөл тавьсан Умард Солонгосын удирдагчийн гэр бүлийн анхны гишүүн билээ. Умард Солонгосын төлөөлөгчдийг тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам ахалж яваа юм.

Төлөөлөгчдийг Мүн Жэ Ин маргааш Хөх ордонд хүлээн авч уулзаж, дараа нь тэдэнтэй хамт үдийн зоог барих ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ