Гурван сумын малчин өрхөд 240 мянган төгрөгийн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-01-31 17:31:00
Увс /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан малчдад туслах хүмүүнлэгийн аяныг аймгийн УЗХ-оос үе шаттай зохион байгуулж байна.
МУЗН-тэй хамтран Их британын УЗН-ийн дэмжлэгээр Увс аймгийн Зүүнхангай, Цагаанхайрхан, Хяргас сумдын 150 малчин өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгосноос гадна малд хэрэгтэй зургаан төрлийн амин дэмийг хүргүүлжээ.
“Өвөлжилтийн хүндрэл болон гамшгийн үед хүрч ажиллах сайн дурын идэвхтэн, гамшгийн багийг 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан чадавхжуулсан. Энэ хүрээнд сайн дурын ажилчидтайгаа хамтран зудтай сумдын мадчиддаа хүрч ажиллах, тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг хийнэ. Мөн малчдад туслах хүмүүнлэгийн аяныг өрнүүлэх тул иргэд, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ идэвхтэй хамрагдана уу” хэмээн аймгийн УЗХ-ны дарга Э.Дуламсүрэн хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ