Орос, Америкийн нисэх онгоцууд шүргэлцэх дөхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-01-30 11:15:04
ЛОНДОН. /Би-Би-Си/. Оросын сөнөөгч нисэх онгоц Хар тэнгисийн дээгүүр нисэж байсан Америкийн тагнуулын нисэх онгоцны хажуугаар маш ойрхон зөрж өнгөрчээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Оросын “Су-27” байлдааны нисэх онгоц болон Америкийн “EP-3” тагнуулын нисэх онгоц нь ердөө 1.5 м-ийн зайтай зөрж өнгөрсөн гэнэ.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэхдээ “Оросын онгоц Америкийн онгоцыг хоёр цагийн турш дагасан. Энэ хэрэг олон улсын агаарын орон зайд болсон. Оросын сөнөөгч нисэх онгоцууд Америкийн тагнуулын нисэх онгоцны нислэгийн зам руу шууд нэвтэрч орж ирсэн анхны тохиолдол нь энэ биш” гэжээ.

Харин Оросын БХЯ мэдэгдэхдээ “Манай улс олон улсын агаарын орон зайг ашиглах журмыг зөрчөөгүй. Манай нисэх онгоц журмын дагуу л нислэг үйлдэж байсан” гэсэн байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ