Хоршооллыг дэмжих төслийг хэвийн явж байна гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:53:22

Говь-Алтай аймагт хэрэгжиж байгаа ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээ, хоршооллыг дэмжих төслийн хэрэгжилтэнд Каритас Монгол байгууллагаас дунд шатны үнэлгээ хийлээ.

Үнэлгээний багийн бүрэлдэхүүнд Каритас Монгол байгууллагын Захиргаа санхүүгийн менежер Ж.Насанжаргал, ажилтан Д.Даваадорж, Б.Далайсайхан, Камыл нар ажиллав. Төслийн хэрэгжилтийн талаар үнэлгээний багийнханд танилцуулга хийж төслийн үр дүн болон тулгарч буй бэршээл, шийдвэрлэвэл зохих ажлуудын талаар саналаа танилцуулав. Мониторонгийн баг төслийн 8 сумд 2 чиглэл болон  явж ажилласан байна. Мониторинг хийхэд 8 сумын 24 хоршоо, 2 нөхөрлөл, ХАА-н ажилтнууд хамрагдаж төслийн хэрэгжилтийн байдалтай дэлгэрэнгүй таилцаж үйл ажиллагаа бүр дээр тусгай асуултаар дүгнэжээ. Санхүүжилтээс шалтгаалан зарим ажлууд хүлээлтийн байдалтай байгааг эс тооцвол төслийн хэрэгжилт төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна гэж үзэв. Мөн төслийн санхүүжүүлэгч байгууллага болох Европын холбооноос төслийн үр дүнд суурилсан үнэлгээг хийлээ. Төслийн үнэлгээний багийн бүрэлдхүүнд Европын холбооны төлөөлөл експерт Инна Ваяда болон төслийн захицуулагч С.Алтантуяа нар ажиллалаа. 

Үнэлгээнд Халиун, Жаргалан, Тайшир сумдын ХАА-н ажилтнууд, хамтран ажилладаг хоршоодын удирдлагууд, зарим гишүүд оролцсноос гадна аймгийн ЗДТГ-ын дарга П.Золжаргал, ХХАА-н газрын дарга Б.Амартүвшин, ХАА-н хоршоологчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Наваанюндэн нартай уулзаж төслийн хэрэгжилт үр дүн цаашид хийх ажлын талаар санал солилцсон байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ