Буриадын Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүний айлчлал

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-19 13:33:48

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг өөдрөгөөр төсөөлж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн жагсаалтад багтсан 32 төслийн дотор тээврийн дэд бүтцийн 13 хөтөлбөр байгаа юм. Эдгээр хөтөлбөрт нэгдмэл байж, хамтарч ажиллах боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн уулзалтын үеэр аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны таалаар ярилцлаа.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах сонирхлоо ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн илэрхийлж байлаа.

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэж өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Цыденов Алексей Самбуевич “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Х.Баттулга миний хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж, шагнал гардуулсанд баярлалаа. Мөн Монгол Улс манай Буриад улстай харилцаагаа илүү нягт болгох хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.

Талууд транзит тээвэр, аялал жуулчлал, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх талаар санал солилцож ярилцлаа. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд