А321-ийн халдлагын талаарх зарим мэдээллийг ОХУ-д өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
amgalan@montsame.mn
2015-11-20 10:36:27

МОСКВА. /TASS/. Синайн хойгт осолдсон Оросын агаарын тээврийн компанийн “А321” онгоцонд үйлдсэн халдлагын талаарх зарим мэдээллийг АНУ-ын эрх баригчид ОХУ-д өгсөн бөгөөд эрх бүхий байгууллагууд судалж байна. Энэ тухай Оросын Гадаад хэргийн яамны шинэ сорилтууд болон заналхийллийн асуудал хариуцсан газрын дарга Илья Рогачев "Коммерсантъ" сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Миний мэдэж байгаагаар, онгоцны талаарх зарим мэдээллийг Америкийн түншүүд манай талд өгсөн. Эрх бүхий байгууллагууд эдгээр мэдээллийг судалж байна. Уг эмгэнэлт явдлын нөхцөл байдлын талаар мөн Их Британийн талтай янз бүрийн түвшинд хэлэлцэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Рогачев мөн Орос улс “бид бүхний хувьд учирч буй терроризмын нийтлэг аюултай тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэж, улс төржиж, үзэл суртал авталгүйгээр шударгаар хамтран ажиллахыг” түншүүддээ олон жил уриалж байгаа болохыг нэмж хэлжээ. “Одоогийн нөхцөл байдалд ийм хамтын ажиллагаа нь маш чухал гэж бид үзэж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ