Малчид өөрсдийн хөрөнгөөр худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-16 21:43:20
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр суманд өнгөрсөн онд гурван худаг шинээр гаргаж, хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлжээ. Малчин Ц.Батчулуун, О.Батжаргал нар өөрсдийн хөрөнгөөр гүний худаг гаргуулсан байна.
- Манай суманд бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт нүүрлэхэд ойрхон байна. Туниа муутай булаг шандны эхийг хашиж хамгаалахгүй бол адуу малын хөлд гишгэгдэж ундарга нь дундарч байгаа. Дээр нь бэлчээр ашиглах боломжийг харж худаг ус гаргах нь зайлшгүй хэрэгтэй байна гэж малчин Ц.Батчулуун ярьж байна.
Тус сумын Засаг дарга худаг эзэмшигчтэй гэрээ байгуулан хүн амын ундны усны чанар аюулгүй байдлын талаар заавар зөвлөмж өгч, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоосон байна. Мөн гурван булагийн эхийг хашиж хамгаалжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ