Ирланд 5000 дүрвэгч хүлээн авч чадна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-08 12:22:41

ДУБЛИН. /Xinhua/. Тодорхой цаг хугацаанд, нэг удаад 5000 орчим дүрвэгчийг Ирланд хүлээн авч чадна гэж тус улсын Ерөнхий сайдын орлогч Жоан Буртон гэж мэдэгдсэн байна.

5000-аар ч хязгаарлагдахгүй гэж Ирландын Хөдөлмөрийн намын дарга Жоан Буртоны мэдэгдсэнийг тус улсын “RTE” телевиз мэдээлэв. Мөн тэрбээр, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Сирийн хямралыг энхийн замаар зохицуулахыг шаардахаа мэдэгджээ.

Дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөнд санаа бүү зов гэж Ирландын Ерөнхийлөгч Майкл Хиггинс өнгөрсөн долоо хоногт ард иргэддээ хандан мэдэгдсэн байна.

“ЕХ-ны орнууд хүлээн авч байгаа дүрвэгсдийнхээ тооны тухай удахгүй мэдэгдэнэ. Энэ тоо тэдний анх мэдэгдэж байснаас 2-3 дахин олон байх болно” гэж тэрбээр мэдэгджээ.

ЕХ даяар 120 мянга гаруй дүрвэгчийг хүлээн авах тухай шинэ саналыг Европын Комисс энэ долоо хоногт дэвшүүлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр дүрвэгч нь ЕХ-ноос зургадугаар сард хүлээн авахаар зөвшөөрсөн 32 мянган дүрвэгч дээр нэмэгдэж ирэх ажээ.

Ирланд дээд тал нь 1800 дүрвэгч хүлээн авах боломжтой гэж тус улсын Хууль зүйн сайд Фрэнсис Фицжеральд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд